Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр энэхүү айлчалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцаагаа бэхжүүлэхээ онцлов.
Педро Санчес “Дэлхийн хөгжил дэвшил одоо нэг төвөөс хамаарахаа больсон. Энэ бол шинэ бодит нөхцөл байдал” гэж мэдэгджээ. Тэрээр Испани улс энэхүү шинэ дэг журмыг хүлээн зөвшөөрч байгааг онцолж, харилцаагаа олон талд бэхжүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ. БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин “Дэлхий дахинд томоохон өөрчлөлтүүд тохиож, эрсдэл ч, сорилтууд ч нэмэгдэж байна. Ийм ээдрээтэй нөхцөлд Хятад, Испани хоёр улс эрүүл, тогтвортой харилцааг хөгжүүлэх нь улам бүр чухал болж байна” гэжээ.
Хоёр улс цаашид инновац, эрчим хүч, хөрөнгө оруулалт, худалдаа болон хүмүүнлэгийн салбарт илүү нягт, өргөн хүрээнд хамтарч ажиллахаар тохирлоо. Тухайлбал, Испанийн хувьд Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг бууруулах зорилт тавьж байна. Үүний тулд Хятадын зах зээлд Испанийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг гаргах боломжийг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн Испани эрчим хүчний шилжилт хийхдээ Хятадын нарны хавтан, хагас дамжуулагч болон цахилгаан автомашины эд анги зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд, академиуд хамтран ажиллах, тэр дундаа биотехнологи болон бусад салбарт хамтарсан судалгааны төвүүд байгуулах, оюутан солилцоог өргөжүүлэх хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: Reuters