Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Оросын дайны улмаас хүнд нөхцөлд байгаа Украины гангийн үйлдвэрүүдэд Европын Холбооны шинэ импортын журам нэмэлт дарамт болж байна.

ЕХ долоодугаар сарын 1-нээс Украины гангийн татваргүй импортын квотыг бараг 60 хувиар бууруулж, квотоос давсан бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулжээ. Үүний зэрэгцээ нүүрстөрөгчийн татвар, Хар тэнгисийн тээврийн хүндрэл, төмөр замын тарифын өсөлт зэрэг нь үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлж буй.

Салбарын тооцоогоор эдгээр хязгаарлалт нь Украиныг жилд 1.2 тэрбум ам.долларын экспортын орлого алдахад хүргэж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Зарим үйлдвэр үйлдвэрлэлийн шугамаа зогсоох эсвэл илүү бага ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өөр аргагүйд хүрч болзошгүй байна.

Нүүрстөрөгчийн татвар бас дарамт болж байна

Үүнээс гадна ЕХ-ны Нүүрстөрөгчийн хилийн зохицуулалтын механизм (CBAM) 2026 оны нэгдүгээр сараас бүрэн хэрэгжиж эхэлсэн нь Украины гангийн экспортод нэмэлт зардал үүсгэж байна. Энэхүү механизм нь үйлдвэрлэлийн явцад ялгаруулсан нүүрстөрөгчийн хэмжээнд үндэслэн импортын бүтээгдэхүүнд зардал ногдуулах зорилготой.

ЕХ уг бодлогыг дотоодын үйлдвэрлэгчдийг нүүрстөрөгчийн өндөр ялгаруулалттай хямд импортын өрсөлдөөнөөс хамгаалах, мөн үйлдвэрлэлийг илүү цэвэр технологид шилжүүлэх зорилготой гэж тайлбарладаг.

Гэвч дайны нөхцөлд үйлдвэрүүдээ шинэчилж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах томоохон хөрөнгө оруулалт хийх боломж Украины үйлдвэрлэгчдэд хязгаарлагдмал байна.

Эх сурвалж: Reuters

#УКраин,