Дэлхийн малчдын чуулган Улаанбаатарт эхэллээ.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил–2026”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Дэлхийн малчдын чуулган, бага хурал” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулганыг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран зохион байгуулж байна.
Тус чуулганд дэлхийн 102 орны малчид, нүүдэлчдийн байгууллага, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож байна. Үүний дотор олон улсын 200 орчим малчин, төлөөлөгч, Монгол Улсаас 100 малчин оролцож байна.
Оролцогчид энэ сарын 10-13-нд Монголын бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой танилцах хээрийн аялал болон бүсчилсэн хэлэлцүүлэгт оролцож, дэлхийн өөр өөр бүс нутгийн малчдын туршлага, тулгамдсан асуудлаа хуваалцсан байна.
Харин өнөөдөр, маргааш буюу наймдугаар сарын 14-15-нд Улаанбаатар хотноо нэгдсэн чуулган, бага хурлыг зохион байгуулж, малчдын дуу хоолойг дэлхийн бодлогын түвшинд хүргэх асуудлыг хэлэлцэх юм.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд одоогоор дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага уг санаачилгыг дэмжин нэгдээд байна.
Чуулганы үеэр малчдын ерөнхий тунхаглал, залуу болон эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэн боловсруулж, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгах санал зөвлөмжийг нэгтгэхээр төлөвлөжээ.

#онцолсон, #live, #Дэлхийн малчдын чуулган,