Гэрэл зургийг MPA.mn

“Зөвийг Шүгэлдэгчид” ТББ болон Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо хамтран Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлахыг УИХ-д уриаллаа.

Тэдний мэдээлснээр уг хуулийн төслийг УИХ-д хүргүүлээд байгаа боловч шүгэл үлээгчдийг дарамт, сүрдүүлэг, ажлын байрны болон бусад хэлбэрийн өшөө авалтаас хамгаалах бодит эрх зүйн орчин хангалтгүй хэвээр байна гэж үзэж байна. Шүгэл үлээгчид нь авлига, зөрчил, нийтийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй асуудлыг илчилдэг ч одоогийн зохицуулалт тэднийг бүрэн хамгаалж чадахгүй байгааг онцоллоо. 

Иймд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын 2026 оны намрын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх, хэлэлцэн батлах тодорхой хугацаатай төлөвлөгөө гаргахыг шаардаж байгаа гэв. Мөн иргэд, төрийн бус байгууллага болон олон нийтийг уг санаачилгыг дэмжихийг уриалж, D-Parliament системээр дэмжлэг үзүүлэх боломжтой ажээ. 