Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Израиль улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд Иран Дональд Трампын амь насанд халдах төлөвлөгөөтэй байж болзошгүй талаар АНУ-д хэд хэдэн удаа анхааруулсан ч Америкийн тагнуулын байгууллагууд эдгээр мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй байна.
Израилийн анхааруулгуудын нэг нь Туркт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трампын эсрэг мэргэн буучийн халдлага эсвэл пуужингийн цохилт хийхээр Иран төлөвлөж болзошгүй гэх мэдээлэл байж. Үүний дараа АНУ-ын тал Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, Трампыг өөр онгоцоор нисгэх зэрэг арга хэмжээ авсан байна.
Гэвч АНУ-ын Тагнуулын төв газар (CIA) болон бусад тагнуулын байгууллагууд Израилийн өгсөн мэдээллийг өөрсдийн эх сурвалжаар баталгаажуулж чадаагүй аж. Мөн Туркийн тагнуулын байгууллага ч дээрх заналхийлэл бодитой гэдгийг нотлох хангалттай баримт олоогүй байна.
Reuters-ийн мэдээлснээр энэ нөхцөл байдал нь АНУ, Израилийн тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагаа нягт хэвээр боловч Ираны заналхийлэл, цөмийн хөтөлбөрийн талаарх хоёр улсын тагнуулын үнэлгээ зөрүүтэй байсныг харуулж байна.
Израилийн тал анхааруулгуудыг хариуцлагатайгаар өгсөн гэж үзэж байгаа бол Цагаан ордон болон CIA уг мэдээлэлтэй холбоотойгоор Reuters-ийн асуултад тайлбар өгөөгүй гэнэ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3586