Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-д 2022 оноос хойш хоригдож байсан АНУ-ын Тэнгисийн явган цэрэг байсан Роберт Гилман хүмүүнлэгийн үндэслэлээр суллагдаж, наймдугаар сарын 11-нд эх орондоо буцаж очжээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлсэн байна.
32 настай Гилман ОХУ-ын Воронеж хотод хоригдож байсан бөгөөд эрүүл мэндийн байдал нь сүүлийн саруудад эрс мууджээ. Тэрээр зургаадугаар сард ухаан санаа нь муудаж, бараг хөдөлгөөнгүй байдалд орж, улмаар энгийн эмнэлгийн сэтгэцийн тасагт шилжсэн байна. Өмнө нь түүнийг шоронд байх хугацаанд хорих ангийн ажилтнууд руу халдсан гэх шинэ хэрэгт буруутгаж, ялыг нь нийт 10 жил болгон нэмэгдүүлсэн байжээ.
Гилманыг анх 2022 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ОХУ-ын цагдаагийн алба хаагч руу халдсан гэх үндэслэлээр баривчилж, 4.5 жилийн хорих ял оноосон юм. Харин түүний гэр бүл уг хэргийг үндэслэлгүй гэж үзэж ирсэн байна.
Трампын мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Гилманыг өршөөсөн бөгөөд АНУ-аас ямар нэгэн хүсэлт шаардаагүй гэнэ. АНУ-ын тал уг суллалтыг хоригдол солилцоо биш, харин Москвагийн зүгээс хийсэн сайн санааны алхам гэж тодорхойлжээ.
Гилман АНУ-д ирснийхээ дараа Вашингтоны ойролцоох Даллес нисэх онгоцны буудалд бууж, цааш Техас мужийн Сан-Антонио хотод эмчилгээ, сувилгаагаа үргэлжлүүлэхээр болсон байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Гилманыг сулласанд талархал илэрхийлсэн ч ОХУ-д хоригдож буй бусад америк иргэдийг мөн суллахыг Москвагаас шаарджээ.
Эх сурвалж: Reuters