Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамнаас эрхлэн нийтэлсэн “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын нээлт өнөөдөр ГХЯ-ны “Номин” танхимд боллоо.

Тус ном нь Зүчийн улсын үеийн түүхэн эх сурвалж, зарлиг, албан бичгүүдийг судалгааны эргэлтэд оруулах, Монголын эзэнт гүрний түүх, дипломат харилцааны өвийг олон нийтэд таниулахад чиглэж буй бүтээл юм.

Номын нээлтийн үеэр Бүгд Найрамдах Турк Улсын монголч эрдэмтэд болон Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр тус бүтээлийн монгол орчуулгын талаар танилцуулга хийжээ.

Мөн номын монгол орчуулгыг нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн зочдод өргөн барив.

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхэн бичиг баримтыг эх хэлээр нь судлах, тухайн үеийн төрийн захиргаа, дипломат харилцаа болон олон улсын харилцааны түүхийг танин мэдэхэд чухал эх сурвалж болох ач холбогдолтой юм.

#live, #“Зүчийн улсын зарлиг, #албан бичгүүд” ном,