Хятадын “Long March 7A” пуужин холбооны хиймэл дагуул тээвэрлэн хөөрснөөсөө хойш 90 орчим секундын дараа осолдож, хөөргөлт амжилтгүй болжээ. Уг үйл явдал наймдугаар сарын 10-ны орой Хайнань мужийн Вэньчан сансрын хөөргөх төвд болсон байна.

Пуужин хөөрсний дараахан нислэгийн явцад “хэвийн бус байдал” үүссэн талаар Хятадын тал мэдээлсэн бөгөөд үүний улмаас пуужин агаарт задарч, дэлбэрчээ. Хөөргөх ажиллагаа Бээжингийн цагаар 20:02 цагт эхэлжээ.

Тус пуужин нь ChinaSat-4B буюу Zhongxing-4B нэртэй холбооны хиймэл дагуулыг өндөр тойрог замд хүргэх зорилготой байв. Гэвч пуужин тойрог замд хүрэхээсээ өмнө сүйрсэн тул хиймэл дагуул мөн устсан гэж мэдээлж байна.

Одоогоор ослын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй бөгөөд холбогдох байгууллагууд шалгалт эхлүүлжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр пуужин харьцангуй нам өндөрт, бага хурдтай байх үедээ задарсан байна.

“Long March 7A” пуужин 2020 онд анхны нислэгээ хийснээс хойш арав гаруй амжилттай хөөрөлт гүйцэтгэсэн боловч энэ нь уг пуужингийн хоёр дахь бүтэлгүй хөөргөлт болов.

Харин энэхүү осол Хятадын удахгүй хэрэгжүүлэх сарны судалгааны Chang’e-7 хөтөлбөрт шууд нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь уг даалгаварт өөр төрлийн Long March 5 пуужин ашиглахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

#Хятадын хиймэл дагуул,