Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota" АНУ-д худалдаалагдсан 508,354 автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Шалтгаан нь жолоочийн өмнөх хянах самбарын дэлгэц шаардлагатай мэдээллийг харуулахгүй байх эрсдэлтэй холбоотой аж.
Тодруулбал, хянах самбарын дэлгэц доголдсон тохиолдолд автомашины хурд, анхааруулах гэрэл зэрэг аюулгүй ажиллагааны чухал мэдээлэл харагдахгүй болж болзошгүй болсон байна. Энэ нь жолоочийн нөхцөл байдлыг зөв үнэлэхэд хүндрэл учруулж, осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний захиргаа (NHTSA) үзэж байна.
АНУ-ын зах зээлд борлуулагдсан 2025–2026 оны "Toyota Camry" загваруудын тодорхой хэсэг энэхүү эргэн таталтад хамрагдаж байгаа талаар мэдээлжээ.
"Toyota" компани доголдлыг засварлахын тулд дилерүүдээр дамжуулан шаардлагатай програм хангамжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Засварыг автомашин эзэмшигчдэд үнэ төлбөргүй хийх юм.
Эх сурвалж: REUTERS

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585