Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Украины хуучин олзлогдогсод болон албаныхан ОХУ-ын мэдэлд байсан хорих газруудад эрүүдэн шүүлт, бэлгийн хүчирхийлэл системтэй үйлдэгдсэн хэмээн мэдүүлжээ. Энэ талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус уулзалтын үеэр хохирогчдын гэрчлэлийг танилцуулсан байна.
Украины цэргийн алба хаагч Хуан Альберто Левья Гарсиа ОХУ-д бараг гурван жил хоригдох хугацаандаа зодуулах, цахилгаанаар тамлуулах, бэлгийн хүчирхийлэлд өртөх зэрэг эрүү шүүлтийг амссан тухайгаа ярьжээ. Мөн идэвхтэн Ление Умерова долоон өөр хорих газарт шилжүүлэгдэж байсан тухайгаа хуваалцсан байна.
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан туслах ерөнхий нарийн бичгийн дарга Клаудиа Фуэнтес Хулиогийн мэдээлснээр, Оросын хорих газруудад эрүүдэн шүүлт, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл түгээмэл бөгөөд системтэй хэвээр байна. НҮБ-ын мэдээллээр Украины суллагдсан хоригдлуудын 95 гаруй хувь нь хүчирхийлэл, зүй бус харилцаанд өртсөнөө мэдээлсэн бол талаас илүү хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ.
НҮБ-ын Хүний эрхийн мониторингийн баг өмнөх тайлангуудаараа ч Украин олзлогдогсдыг ОХУ-ын мэдэлд байх хугацаанд зодох, цахилгаанаар тамлах, амьсгал боогдуулах, удаан хугацаагаар хүчээр байрлалд байлгах, нойргүйдүүлэх, сүрдүүлэх, доромжлох зэрэг эрүүдэн шүүлтийн аргууд хэрэглэгдсэн талаарх олон тооны мэдүүлгийг баримтжуулсан байна. Мөн бэлгийн хүчирхийлэл нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болгон ашиглагдаж байгааг НҮБ мэдээлжээ.
НҮБ-ын мэдээлснээр ОХУ-ын хорих газруудад Украины олзлогдогсдыг цаазалсан 129 тохиолдол, зүй бус харьцаа болон хайхрамжгүй байдлын улмаас хорих газарт нас барсан 48 тохиолдол бүртгэгдсэн гэв.
Харин ОХУ эдгээр буруутгалыг няцааж, улс төрийн зорилготой худал мэдээлэл хэмээн мэдэгддэг байна. Үүний зэрэгцээ НҮБ Украины талд хоригдож байсан Оросын цэргүүдтэй холбоотой зүй бус харилцааны зарим тохиолдлыг мөн бүртгэсэн ч хэмжээ нь Оросын талд бүртгэгдсэн зөрчлөөс харьцангуй бага гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters