Гэрэл зургийг MPA.mn

Энэ жилийн долоодугаар сарын байдлаар төллөх насны хээлтэгчийн 83.2 хувь буюу 1.6 сая хээлтэгч мал төллөжээ. Үүнээс 1 сая 585 мянган төл гарсны 99.2 хувь нь буюу 1 сая 572 мянган төл бойжиж байгаа нь өмнөх мөн үеийнхээс төллөсөн хээлтэгч 11.6 хувь буюу 206.5 мянгаар, бойжиж буй төл 11.7 хувь буюу 208.6 мянган төлөөр буурсан байна.

Мөн 2017-2025 оны мөн үеийн дунджаас төллөсөн хээлтэгч 9.2 хувь буюу 160.4 мянгаар, бойжиж буй төл 5.8 хувь буюу 96.2 мянгаар тус бүр буурлаа. 

Оны эхний төллөх насны ингэний 51.5 хувь, гүүний 70, үнээний 76.2, эм хонины 86.3, эм ямааны 84.2 хувь нь төллөжээ.

Аймгийн хэмжээнд 2025 оны эцэст 4.1 сая толгой мал тоологдсон байна. Малын төрлөөр авч үзвэл, 4089 тэмээ, 490.4 мянган адуу, 386.9 мянган үхэр, 2.0 сая хонь, 1.3 сая ямаа тоолуулжээ.

Малын тоог өмнөх оныхтой харьцуулахад адуу 56.6 мянгаар буюу 13.1 хувиар, үхэр 30 мянгаар буюу 8.4 хувь, тэмээ 203 буюу 5.2 хувиар тус тус өссөн бол хонь 102.3 мянга буюу 4.9 хувиар, ямаа 12.8 мянга буюу 1 хувиар буурчээ. 

#төв аймаг,