Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Ираны талаас ирсэн гэх өндөр түвшний аюулгүй байдлын заналхийллээс хамгаалах зорилгоор Туркийн Анкара хотоос нууцаар өөр онгоцоор гаргасан тухай The Washington Post мэдээлжээ.

Уг явдал өнгөрсөн сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа буюу долдугаар сарын 8-нд болсон байна. Трампыг эхлээд хэвлэл мэдээллийнхний нүдэн дээр “Air Force One” хэмээн танигдсан ерөнхийлөгчийн онгоцонд суулгасан байна. Гэвч удалгүй түүнийг тус онгоцноос нууцаар гаргаж, нисэх буудлын хоол, катерингийн үйлчилгээний машинд суулган, өөр байрлалд байсан жижиг цэргийн онгоц руу шилжүүлжээ.

Трампын оронд ашиглагдсан хэмээн мэдээлсэн C-32A цэргийн онгоц нь ерөнхийлөгчийн ердийн “Air Force One”-оос харьцангуй жижиг юм. Харин хэвлэл мэдээллийнхэн болон Цагаан ордны зарим ажилтан Трампыг үндсэн онгоцондоо байгаа гэж ойлгосоор үлджээ. Ингэснээр “Air Force One” нь бодит утгаараа хуурмаг чиглэл буюу decoy болж, Трампын жинхэнэ нислэгийг нууцалсан байна.

Энэхүү ажиллагааны шалтгаан нь Ираны зүгээс Трампын эсрэг халдлага үйлдэх бодитой заналхийлэл байсан гэж АНУ-ын албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Тухайн үед Трамп НАТО-гийн уулзалтад оролцож, улмаар Туркээс Их Британи руу явах гэж байжээ.

Гэхдээ нэг зүйлийг тодруулах нь зүйтэй. Трамп хоолны машин дотор удаан хугацаанд “нуугдаж явсан” гэсэн утгаар ойлгох нь буруу. Мэдээллүүдэд түүнийг ерөнхийлөгчийн онгоцноос нууцаар гаргаж, катерингийн машинаар нисэх буудлын талбайгаар зөөвөрлөн, өөр онгоцонд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Reuters

#тррамп,