Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу наймдугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрээ танилцууллаа.

Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлд зургаадугаар сарын 23–24-нд ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм. Тухайн үед инфляцын өсөлт, хүнсний бүтээгдэхүүний үнэ, эрчим хүчний үнийн өөрчлөлт болон төсвийн тэлэлт зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна.

Өнөөдрийн ээлжит бус хурлыг хийх болсон шалтгаан нь дотоод, гадаад эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлттэй холбоотой байна. Тус хороо мөнгөний бодлогын хэрэгжилт, инфляцын төлөв, эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн салбарын нөхцөл байдлыг харгалзан шийдвэрээ гаргажээ.

Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас өмнө нь мэдээлж байснаар инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнэ болон гадаад орчны тодорхой бус байдал нь цаашдын инфляцын төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болж байна.

Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаас гаргасан шийдвэр нь инфляцыг тогтворжуулах, макро эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

Инфляц 2026 оны долдугаар сард улсын хэмжээнд жилийн 13.0 хувьд хүрч, өмнөх сараас 1.0 нэгж хувиар нэмэгдэв. Инфляц ийнхүү өмнөх сараас нэмэгдэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөллөө. Үүнд:

• Шатахууны үнэ сарын 4.6 хувиар, жилийн 20.2 хувиар нэмэгдэж, нийт инфляцын 1.2 нэгж хувийг бүрдүүлсэн байна.

• Импортын хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.3 хувиар өсөж, инфляцад үзүүлэх нөлөө өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгдэж 1.8 нэгж хувь боллоо.

• Мөн дотоодын хүнсний үнийн өсөлт үргэлжилснээр нийт инфляцын 6.5 нэгж хувийг бүрдүүлсэн байна.

Тухайлбал, 7 дугаар сард дотоодын мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт 54.0 хувьд, махнаас бусад хүнсний үнийн өсөлт 13.7 хувьд хүрээд байв.

#live, #монголбанк,