Гаалийн ерөнхий газраас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг зөрчил, алба хаагчдын сахилга хариуцлагад авсан арга хэмжээ, гаалийн цахимжилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгч байна.
Гаалийн байгууллагын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 2394 зөрчил илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар эрх зүйн чиг хандлагаар нийт зөрчлийн:
* 47.5 хувийг гаалийн болон бусад татвараас зайлсхийх зөрчил
* 22.6 хувийг эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил
* 29.3 хувийг бусад төрлийн зөрчил тус тус эзэлж байна.
Гаалийн байгууллага аливаа хэрэг зөрчлийг илрүүлэхдээ эрсдэлд суурилсан оношлогоо, хууль хяналтын бусад байгууллагуудтай хамтарсан ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд нийт хэрэг, зөрчлийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 18.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал, гаалийн байгууллага энэ оны эхний 7 сард илрүүлэн шийдвэрлэсэн зарим хэрэг зөрчлүүдээс дурдвал:

1. ГЕГ: Сэтгэцэд нөлөөт бодис болон 438 ширхэг хануур хорхойг тээврийн хэрэгслийн эд ангид нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг илрүүлэв
Энэ оны 03 дугаар сард Сүхбаатар боомтоор улсын хилээр орж ирсэн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306-р суудлын вагонд хийсэн үзлэг шалгалтаар 438 ширхэг Нянгай биет буюу хануур хорхойг галт тэрэгний эд ангид нууж хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлсэн таслан зогсоосон байна.
Энэ оны 05 дугаар сард цагдаагийн байгууллагатай хамтран иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд 23 нэр төрлийн 250 ширхэг цай гэх зүйл илэрсний гаалийн төв лабораторид шинжилгээнд хамруулахад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн IV жагсаалтад заагдсан донтуулж, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй “этанамат” гэх бодис илэрсэн. Уг зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
2. ГЕГ: Чингис хаан олон улсын нисэх боомтоор энэ оны эхний 7 сард 1315 ширхэг тураах таргийг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Сүүлийн үед чихрийн шижингийн эмчилгэээнд хэрэглэгддэг, хадгалалтын тусгай горим шаарддаг инсулины төрлийн тарилгыг арилжааны зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Чингис хаан олон улсын нисэх боомтоор энэ оны эхний 7 сард 6959 ширхэг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, 1315 ширхэг тураах төрлийн тариа хууль бусаар оруулах гэсэн 40 зөрчил илэрсэн байна.
Мөн 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 13 удаагийн үйлдэлд холбогдох 2190.2 грамм, 1200 мл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллагаас таслан зогсоож холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Иймд иргэд та бүхэн улсын хилээр нэвтрэхдээ хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэхээс зайлсхийж, холбогдох хууль, журмыг судлан, дагаж мөрдөх, бусдын ятгалгад автаж дайвар ачаа авч явахгүй байхыг гаалийн байгууллагаас дахин сэрэмжлүүлж байна.
Албан хаагчдын сахилга хариуцлага, дотоод хяналт
Гаалийн байгууллага албан хаагчдын сахилга, ёс зүйн түвшинг өндөрсгөх, зөрчөөс урьдчилан сэргийлэх, шалгасан асуудал бүрт хуулийн хугацаанд, шударгаар хариуцлага тооцох бодлогыг тогтмол хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2026 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан 97 албан хаагч байна.
1. Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн - 26;
2. Гаалийн улсын байцаагчийн эрх хассан - 2;
3. Өөрт нь танилцуулсан хэлбэрээр сануулах - 13, нээлттэй сануулах - 18, нийт 31;
4. Зэрэг дэв бууруулах (3 сараас 1 жилийн хугацаагаар бууруулах) - 8;
5. Албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах - 22;
6. Албан тушаал бууруулсан - 5;
7. Гаалийн албанаас халсан - 3.
Ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож арга хэмжээ авсан 6 албан хаагч байна.
Одоогоор дотоод хяналт шалгалтын 5 асуудлын хүрээнд 18 албан хаагч шалгагдаж байгаа бол шүүхийн шийдвэрийн дагуу 22 гаалийн улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байна.