Монголын банкнуудын холбооны удирдлагууд, төлбөрийн цахим аппликэйшн эзэмшигч, хөгжүүлэгчидтэй уулзаж, иргэдийн санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, цахим гэмт хэрэг, залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцлоо.

Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэх залилан, иргэдийн дансанд хууль бусаар нэвтрэх, хуурамч зар сурталчилгаа, линкээр дамжуулан хувийн мэдээлэл авах, цахим мөрийтэй тоглоомд иргэдийг татан оролцуулах зэрэг гэмт хэрэг нэмэгдэж, улам зохион байгуулалттай, хил дамнасан шинжтэй болж байна.

2026 оны эхний зургаан сарын байдлаар 30 мянга гаруй иргэн цахим залилангийн хохирогч болж, мөнгө, эд хөрөнгө болон цаг хугацаагаараа хохирсон байна.

Уулзалтаар цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл солилцоог шуурхай болгох, залиланг аль болох эрт таслан зогсоох, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол хүргэх, банк, санхүүгийн байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцжээ.

No photo description available.

Мөн хуульд нийцсэн, шуурхай цахим мэдээлэл солилцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцолсон байна.

Энэ хүрээнд Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас банк, финтек, харилцаа холбоо, төрийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоог хангасан цахим залилангаас урьдчилан сэргийлэх үндэсний нэгдсэн платформ хөгжүүлэхээр ажиллаж байна.

Цаашид банк, төлбөр тооцооны аппликэйшн зэрэг иргэдийн өдөр тутам ашигладаг сувгаар дамжуулан цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүргэхийн зэрэгцээ хүүхэд, залуус болон иргэдийн санхүүгийн аюулгүй байдлын боловсролыг дээшлүүлэхэд анхаарахаар болжээ.

May be an image of one or more people

Төр дангаараа цахим гэмт хэргийн эсрэг тэмцэх боломжгүй тул банк, санхүү, технологийн байгууллага, хууль сахиулах байгууллага болон иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь цахим залилангаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

#Цахим гэмт хэрэг,