Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол зангилаа нь Ормузын хоолой болоод байна. Дэлхийн эрчим хүчний худалдааны стратегийн чухал гарц болох уг хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны тоо дайнаас өмнөх түвшнээс эрс буурчээ.

Reuters-ийн мэдээлснээр наймдугаар сарын 13-нд уг хоолойгоор ердөө есөн хөлөг онгоц өнгөрсөн нь наймдугаар сарын өдөр тутмын дунджаас доогуур үзүүлэлт юм. Мөн АНЭУ-ын төрийн өмчит нефтийн компанийн хоёр танкер халдлагад өртсөн бөгөөд Арабын Нэгдсэн Эмират улс уг халдлагад Ираныг буруутгасан байна.

Иран харин Ормузын хоолой АНУ-ын мэдэгдэж буйгаар Вашингтоны хяналтад орсон гэх байр суурийг няцааж, тус усан замыг Тегеран хянаж байгаа гэж мэдэгдсэн байна.

Дэлхийн нефтийн нийлүүлэлтэд эрсдэл нэмэгдэв

АНУ-ын бүслэлт болон Ормузын хоолойн тээврийн саатал нь дэлхийн нефтийн нийлүүлэлтэд нэмэлт дарамт болж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг энэ оны дэлхийн нефтийн нийлүүлэлт өмнөх таамгаас илүү хэмжээгээр буурч, өдөрт 4.3 сая баррелиар багасах төлөвтэй гэж тооцоолжээ.

Үүний зэрэгцээ нефтийн зах зээл геополитикийн эрсдэлд мэдрэг хэвээр байна. Наймдугаар сарын 14-нд Brent төрлийн нефтийн үнэ ойролцоогоор 87 ам.доллар/баррель орчимд хэлбэлзэж, долоо хоногийн өсөлт нь 4 орчим хувьд хүрэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#Ормузын хоолой, #Ормуз,