Гэрэл зургийг MPA.mn

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас наймдугаар сарын 14-24-ний өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Энэ хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох бөгөөд наймдугаар сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

Хур тунадас

  • Наймдугаар сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр;
  • 15, 18-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар;
  • 17-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр;
  • 19-нд нутгийн зарим газраар;
  • 20, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар;
  • 22, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Бороо, аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэхийг анхаарууллаа.

Салхи, температур

Ихэнх хугацаанд нутгийн ихэнх хэсгээр салхи секундэд 5-10 метр байна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр:

  • Шөнөдөө 4-9 хэм
  • Өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр:

  • Шөнөдөө 16-21 хэм
  • Өдөртөө 30-35 хэм хүрч хална.

Харин бусад нутгаар:

  • Шөнөдөө 10-15 хэм
  • Өдөртөө 22-27 хэм дулаан байх төлөвтэй байна.

Улаанбаатар хотын цаг агаар

Нийслэл орчимд наймдугаар сарын 17-нд бороо орох төлөвтэй байна.

Ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр, бороо орохын өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

  • Шөнөдөө 10-15 хэм
  • Өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Иймд ирэх 10 хоногт цаг агаар тогтворгүй, үе үе бороо, аадар бороо орох төлөвтэй байгаа тул ялангуяа 16-17, 22-23-нд орон нутагт зорчих иргэд цаг агаарын нөхцөлөө тухай бүрт нь шалгаж, үер усны болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг зөвлөж байна.

#онцолсон, #Цаг агаар,