Энэ оны 8 дугаар сарын 15-нд Япон улс ямар ч болзол нөхцөлгүйгээр бууж өгснөө зарласны 81 жилийн ой тохиож байна. Мөн өдөр Японы ерөнхий сайд Такаичи Санаэ А зэрэглэлийн 14 дайны гэмт хэрэгтнийг тахин шүтдэг Ясукуни сүмд тахилгын хандив өргөж, Японы Батлан хамгаалахын сайд Койзүми Шинжиро болон Засгийн газрын бусад албан тушаалтнууд, Либерал ардчилсан намын удирдах албан тушаалтнууд Ясукуни сүмд очиж мөргөжээ.
Япон улс ялагдаж, бууж өгсөн өдөр Японы барууны үзэлт улс төрчид дахин “дайны гэмт хэрэгтнүүдийг тахин шүтсэн” нь түүхийн шударга ёсыг гажуудуулан доромжилж, соёл иргэншлийн ёс суртахууны доод хязгаарыг сорьж, дайны дараах олон улсын дэг журмыг өдөөн хатгасан хэрэг бөгөөд Хятад улс зэрэг Азийн хохирогч орнуудын ард түмний сэтгэл санааг ноцтойгоор шархлуулж байна. Хятадын тал Японы талд хатуу шаардлага тавьж, хүчтэй эсэргүүцлээ илэрхийлэв.
Түрэмгийллийн гэмт хэрэгтээ уучлал гуйхаас татгалзаж, “дахин цэрэгжих” үйл явцыг хурдасгаж, бүр цөмийн зэвсэгтэй болох тухай омог бардам мэдэгдэл хийсэн Японы Засгийн газрын эдгээр ухарсан сөрөг үйлдэл нь Японы дотоод, гадаадын олон нийтийн хүчтэй шүүмжлэл зэмлэлтэй тулгарч байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуудхан хэлэхдээ: “Ямар ч гэмшил, өөрийгөө эргэцүүлсэн шинжгүй ерөнхий сайдын “сайн”-аар энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр дайны дараах үеийн хамгийн их хурцадмал, ‘дарь үнэртсэн’ өдөр болж магадгүй” гэжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, Японд газар авч буй “шинэ хэлбэрийн милитаризм”-ын сөрөг урсгалын аюултай үйлдэлд олон улсын хамтын нийгэмлэг өндөр сонор сэрэмжтэй байж, үүнийг тууштай бөгөөд эрс таслан зогсоох ёстой.Эсрэг урсгал нэг: Түүхийг гуйвуулж, дайны гэмт хэргийн хариуцлагыг халхлаж байнаДэлхийн хоёрдугаар дайны үед Япон улс гадагш чиглэсэн түрэмгий дайныг өдөөж, хүн чанаргүй, харгис хэрцгий олон гэмт хэрэг үйлдсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Токиогийн шүүх хуралдаанаар Японы милитаризм түрэмгий дайн дэгдээж, дайны харгислал үйлдсэнд хүлээх хариуцлагаас зайлсхийх аргагүй болохыг хуулийн хүрээнд тогтоосон.
Гэвч Хүйтэн дайн дэгдсэн зэрэг шалтгааны улмаас Японы милитаризмыг бүрэн цэвэрлэн арилгаж чадаагүй юм. Японы барууны үзэлтнүүд түүхийн сурах бичгийг тасралтгүй өөрчлөн гуйвуулж, түрэмгий дайныг үгүйсгэх буюу зөвтгөн сайшаахыг оролдсоор ирсэн. 2025 оны 4 дүгээр сард Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны хянан шалгалтаар тэнцсэн дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдийг албан ёсоор худалдаанд гаргаж, хэрэглэж эхэлсэн байна. Тэдгээрт 1937 оны Лугу гүүрийн хэрэг явдлын дараа Хятадын эсрэг эхлүүлсэн дайныг ердөө нэг хуудсанд товчхон өгүүлсэн бөгөөд агуулгад нь түүхийг гуйвуулж, түрэмгийллийг зөөлрүүлэн тайлбарласан олон зүйл бий.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Японы барууны үзэлтнүүд мөн тусгай хүмүүсийг элсүүлж, хиймэл оюун ухааны технологийг ашиглан түрэмгий дайныг зөвтгөн сайшаасан, хөрш орнуудын “аюул заналыг” дэвэргэн харуулсан видео бүтээж, түгээн дэлгэрүүлж байна.Үүний зэрэгцээ Японы барууны үзэлт улс төрчид Ясукуни сүмд удаа дараа очиж мөргөн, дайны гэмт хэрэгтнүүдийг тахин шүтэж, “Наньжингийн их хядлага”-ыг ил тод үгүйсгэсээр байна. Одоогоор Японы Нагасакийн атомын бөмбөгдөлтийн музей үзүүлэнгийн шинэчлэл хийж байгаа бөгөөд “Наньжингийн их хядлага” гэсэн нэр томьёог “Наньжингийн хэрэг явдал” болгон өөрчлөхөөр төлөвлөж байна. Энэ нь Японд түүхийг засварлан тайлбарлах үзэл газар авсныг харуулж байгаа бөгөөд барууны үзэлтнүүд өнөөг хүртэл дайны гэмт хэргийн хариуцлагыг үгүйсгэх, дайны дараах олон улсын дэг журмыг сорихын тулд элдэв арга сүвэгчилсээр байгааг харуулж байна.

Эсрэг урсгал хоёр: “Зөвхөн хамгаалах” зарчмыг давж, зэвсэглэлээ эрчимтэй өргөжүүлж байна“Каирын тунхаглал”, “Потсдамын тунхаг” болон “Япон бууж өгсөн тухай бичиг” зэрэг олон улсын эрх зүйн бүрэн хүчин төгөлдөр цуврал баримт бичгүүдэд Япон улс зэвсэгт хүчнээ бүрэн татан буулгаж, дахин зэвсэглэх боломж олгохуйц үйлдвэрлэлийн салбарыг хадгалах ёсгүй гэж тодорхой заасан байдаг.
Японы одоо мөрдөж буй Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд Япон улс “төрийн эрх мэдлийн хүрээнд дайн явуулах, хүч хэрэглэхээр заналхийлэх буюу хүч хэрэглэхийг олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл болгохоос үүрд татгалзана” гэж заасан байдаг.Гэвч батлан хамгаалахын зардлыг тасралтгүй нэмэгдүүлэхээс эхлээд “Аюулгүй байдлын гурван баримт бичиг”-т өөрчлөлт оруулахыг дэмжих, хөнөөлт зэвсгийн экспортыг зөвшөөрөхөөс эхлээд шинэчилсэн “Батлан хамгаалахын цагаан ном”-д бүх талын, олон түвшний довтлох чадавхыг бүрдүүлэх хүртэл Япон улс өнөөгийн дэлхийн өөрчлөлт, эмх замбараагүй байдлыг ашиглан “зөвхөн хамгаалах” зарчмын хязгаарыг удаа дараа давж, урьдчилан цохилт өгөх чадвартай, “дайтах боломж бүхий” хүчийг бий болгож, дайны дараах хязгаарлалтаас бүрэн ангижрахыг эрэлхийлж байна.
Олон шинжээчийн үзэж байгаагаар, Японы өмнө нь түрэмгий дайн эхлүүлж байх үед ажиглагдаж байсан олон шинж тэмдэгтэй харьцуулахад өнөөгийн “шинэ хэлбэрийн милитаризм” аль хэдийн хүчээ авч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул занал учруулах хэмжээнд хүрээд байна. Эсрэг урсгал гурав: “Цөмийн зэвсэгтэй болох”-ыг уриалж, улаан шугамыг даван гарахыг санаархаж байнаЦөмийн бөмбөгийн халдлагад өртсөн дэлхийн цорын ганц улс болохын хувьд “цөмийн асуудал” нь Японы нийгэмд туйлын эмзэг сэдэв юм.
Гэвч “дахин цэрэгжих” амбицадаа хөтлөгдсөн Японы барууны үзэлтнүүд “цөмийн зэвсэгтэй болох” асуудлаар олон нийтийн санаа бодлыг туршиж, улмаар түүнийг зөвтгөх суурь бүрдүүлж эхэлжээ.2025 оны арванхоёрдугаар сард Японы ерөнхий сайдын Тамгын газрын өндөр албан тушаалтан олон нийтэд хандан “цөмийн зэвсэгтэй байх ёстой” хэмээн мэдэгдсэн. Саяхан Японы Батлан хамгаалахын сайд Койзүми Шинжиро “Япон улс цөмийн зэвсэгтэй холбоотой бодлогын асуудлыг ямар ч хорио цээр, хязгаарлалтгүйгээр хэлэлцэх ёстой” хэмээн хэлжээ.
Сүүлийн өдрүүдэд Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 81 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ үеэр Такаичи Санаэ Япон улс цаашид “цөмийн зэвсэггүй байх гурван зарчим”-ыг тууштай баримтлах эсэх талаар тодорхой бус байр суурь илэрхийлсэн нь Такаичигийн засгийн газар цөмийн бодлогоо аюултай чиглэлд өөрчлөх вий гэсэн олон нийтийн болгоомжлолыг улам нэмэгдүүлэв. Японы Киодо цусин агентлагийн хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар, оролцогчдын 76 хувь нь “цөмийн зэвсэггүй байх гурван зарчим”-ыг тууштай баримтлахыг дэмжсэн байна. Энэ нь Японы нийгэмд цөмийн зэвсгийг эсэргүүцэх хүчтэй байр суурь байсаар байгааг харуулж байна.Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон улс цөмийн зэвсэг бүтээх ажлыг нууцаар хэрэгжүүлж байсан бөгөөд өнөөдөр олон улсын хэмжээнд цөмийн зэвсэг бүтээх босгон дээр байгаа улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг.
Холбогдох тайлангуудаас үзэхэд Япон улс зэвсгийн зориулалттай цөмийн материал үйлдвэрлэх чадавхтай төдийгүй цөмийн зэвсгийг зөөвөрлөн хүргэх цэргийн чадавхтай болсон байна. Японы албан тушаалтнуудын мэдэгдэл болон барууны эрдэмтэн судлаачдын судалгаанд үндэслэвэл, Япон улс 100 гаруй хоног, цаашлаад хэдхэн арван хоногийн дотор цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой аж.
Одоогоор Японы Засгийн газар “цөмийн зэвсэггүй байх гурван зарчим”-д өөрчлөлт оруулахыг дэмжиж, “цөмийн зэвсгийг хамтран эзэмших” бодлогыг хэрэгжүүлж, холбоотон орнуудын цөмийн зэвсгийг Японы нутаг дэвсгэрт байрлуулахыг зорьж байна. Дайны үеийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа Япон улс цөмийн зэвсэгтэй болбол олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх тогтолцоо болон дайны дараах олон улсын дэг журамд ноцтой цохилт өгч, дэлхийн аюулгүй байдалд асар их эрсдэл учруулах нь гарцаагүй.
“Асахи симбүн” сонин: “Нэгэнт атомын бөмбөгийн халдлагад өртөж байсан улсын хувьд цөмийн зэвсэгт улам бүр найдах нь үнэхээр зөв зам мөн үү?” хэмээн асуужээ.31 жилийн өмнөх наймдугаар сарын 15-нд тухайн үеийн Японы ерөнхий сайд Мураяма Томиити “Мураямагийн мэдэгдэл”-ийг гаргаж, Япон улс өнгөрсөн хугацаанд буруу төрийн бодлого хэрэгжүүлж, дайны замд орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүхээ гүнээ эргэцүүлэн бодож, түүхийн сургамжийг авах ёстой гэж тэрбээр илэрхийлж байв. Харин өнөөдөр Японы удирдагчид түүхийн урсгалын эсрэг явж, улс орноо дахин сүйрлийн ангал руу түлхэж байна. Японы “шинэ хэлбэрийн милитаризм”-ын аюултай үйлдлийг олон улсын хамтын нийгэмлэг бодитой арга хэмжээ авч, тууштай таслан зогсоохын зэрэгцээ дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалах ёстой.
Түүхийн эмгэнэлт явдал дахин давтагдахыг яасан ч зөвшөөрч болохгүй!
Эх сурвалж: Синхуа

#ХЯтад, #Япон, #шинэ хэлбэрийн милитаризм, #милитаризм,