Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, ажилчдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан гэх асуудал гарчээ. Тус кемп нь Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын түр байр юм. Нэр бүхий иргэд кемпэд зөвшөөрөлгүй нэвтэрч, дураар авирлан, үйл явдлыг шууд дамжуулж, цахим орчинд нийтэлсэн байна.

Уг асуудлыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх юм. Мөн цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийг аливаа асуудлаар үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэрэг болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхыг анхаарууллаа. Иргэдийг хууль, журмыг сахин мөрдөхийг уриалжээ.

#онцолсон, #газрын тос, #ХЯтад, #Петро чайна,

Эрдэнэт-Овоо:
USD | 3586