Хятадын судалгааны хүрээлэн, технологийн компани хамтран энэ оны эцэс гэхэд 13 хүнд тархины чип суулгахаар төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгджээ.

Бээжинд төвтэй Хятадын Тархи судлалын хүрээлэн (CIBR) болон NeuCyber ​ нь хагас инвазив утасгүй тархины чип болох Beinao №1-ийг өнгөрсөн сард гурван өвчтөнд суулгасан бөгөөд энэ жил нэмж 10 өвчтөнд суулгахаар төлөвлөж байгаа аж.

Харин ирэх жил зөвшөөрөл авсныхаа дараа 50 орчим өвчтөнийг хамруулсан албан ёсны эмнэлзүйн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

CIBR болон NeuCyber ​​нь хүн дээрх ​​​​туршилтаа эрчимжүүлснээр Beinao №1 нь дэлхий дээр хамгийн олон өвчтөн дээр туршигдсан тархины чип болох бөгөөд Хятад улс гадаадын тэргүүлэгч тархины чип хөгжүүлэгчдийг гүйцэж түрүүлэх юм.

Одоогоор тэрбумтан Жефф Безос, Билл Гэйтс нарын хөрөнгө оруулсан АНУ-ын Synchron компани 10 өвчтөнд тархины чип суулгасан амжилтаар салбартаа тэргүүлж байгаа бол Илон Маскийн Neuralink гурван хүн дээр чипээ туршиж байна.

Neuralink нь тархинаас гадаад төхөөрөмж рүү дохио илгээх боломжийг нэмэгдүүлэхийн тулд тархин дотор утасгүй чип суулгаж байгаа бол өрсөлдөгчид нь тархины гадна суулгах боломжтой хагас инвазив чип буюу brain-computer interface” (BCI) систем дээр ажилладаг. Энэ төрлийн чип нь дохионы чанарт сөргөөр нөлөөлөх боловч тархины эд эсийг гэмтээх болон мэс заслын дараах бусад хүндрэл гарах эрсдэл бага байдаг. 

Хятадын Beinao №1 чипийг суулгуулсан саажилттай өвчтөн робот гар ашиглан аяганд ус хийх, компьютерын дэлгэц рүү бодлоо дамжуулах зэрэг үйлдлийг хийж байгаа ба туршилтын үеийн дүрс бичлэгийг энэ сард олон нийтэд дэлгэсэн байна. 

Өнгөрсөн жил буюу хүн дээрх туршилтаа эхлүүлэхээс өмнө CIBR болон NeuCyber ​​нь Beinao No2 инвазив чипээ сармагчин дээр амжилттай туршсан бөгөөд сармагчин робот гарыг удирдаж байгааг зарлаж байв.

Одоогоор эдгээр компаниуд Neuralink-ийн бүтээгдэхүүнтэй төстэй утасгүй чип боловсруулж байгаа ба 12-18 сарын дотор хүн дээрх туршилтаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #тархины чип, #NeuCyber,