Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 34%-ийн нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдлээ. Энэ нь одоогийн мөрдөж буй татварын хувь дээр нэмж бодогдох гэнэ.

Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн бараг бүх улс орныг хамарсан татварын төлөвлөгөөгөө танилцуулсан. Ингэхдээ Хятадын бараа бүтээгдэхүүнд 54 хувийн импортын татвар ногдуулахаа зарласан юм.

Хятадын засгийн газар хуулийн дагуу холбогдох бараа бүтээгдэхүүнд экспортын хяналт тавьж байгаагийн зорилго нь үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, аюултай зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх зэрэг олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх явдал юм гэж Худалдааны яам мэдэгдэлдээ өгүүлжээ.

Тус яам мөн АНУ-ыг чиглэсэн зарим нэр төрлийн газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тавьсан байна. Хязгаарлалтын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Түүнчлэн АНУ-ын 16 аж ахуйн нэгжийг экспортын хяналтын жагсаалтад, 11 аж ахуйн нэгжийг найдваргүй аж ахуйн нэгж-ийн жагсаалтад нэмжээ. Мөн хүнсний аюулгүй байдлын үүднээс АНУ-ын зургаан компанийн экспортын эрхийг түдгэлзүүлсэн байна.

Баасан гарагт Хятад улс хариу арга хэмжээгээ зарласны дараа АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс огцом унажээ.S&P 500 индекс 1.24%-иар, Nasdaq 100 1.22%-иар, Dow 1.41%-иар тус тус унасан байна.

Европ, Азийн зах зээлд мөн уналт үргэлжилсээр. Их Британи, Герман, Францын индексүүд 3%-иас илүү хувийн уналттай байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ХЯтад, #худалдааны дайн, #импортын татвар,