“Huawei Technologies” компани хиймэл оюунт, шинэ 910C чипийг ирэх сараас Хятадын хэрэглэгчдэд бөөнөөр нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна.

АНУ-ын экспортын шинэ хоригийн улмаас “Nvidia” компанийн гол чип H20-г Хятадад чөлөөтэй нийлүүлэх боломж хязгаарлагдсан үед энэ мэдээ Хятадын хиймэл оюуны компаниудад тун таатайгаар эргэх нь. Учир нь Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр  H20 чипийг экспортлоход тусгай зөвшөөрөл шаардагдах болоод буй. “Huawei”-гийн 910C GPU (график боловсруулах төхөөрөмж) нь өндөр хүчин чадалтай бөгөөд тооцоолох хүч, санах ойн багтаамжаараа муугүйгээс гадна хиймэл оюуны төрөл бүрийн өгөгдлийн ачааллыг илүү сайн дэмжих сайжруулалтуудтай аж.

Өнгөрсөн оны сүүлчээр “Huawei” тус чипийн  загваруудыг  технологийн  зарим компаниудад туршилтаар тарааж, захиалга авч эхэлсэн бөгөөд тун удахгүй масс үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьж байна. 

Эх сурвалж: Reuters

#“Huawei” компани,