Дэлхий даяар амьдарч буй 1.34 тэрбум католик шашинтнуудыг тэргүүлэх Ромын шинэ Папыг сонгох санал хураалт Ватиканд эхэллээ. Пап Францисыг таалал төгссөний дараа хоёр долоо хоногийн хугацаанд 252 кардинал Ватиканд өдөр бүр уулзалт хийж, цаашид баримтлах байр суурь, чиг хандлагаа хэлэлцсэний дүнд ийнхүү санал хураалт эхэллээ.
Систин цогчин дуганд, гадаад орчноос тусгаарлагдсан нөхцөлд шинэ Папыг олонхоороо сонгох хүртэл үргэлжлэх нууц санал хураалтад 80 нас хүрээгүй 133 кардинал албан ёсоор санал өгөх эрхтэй.