ОХУ-ын Сибирийн бүсэд дэгдсэн ойн түймэр 600,000 га гаруй талбайг хамраад байна. Зүүн Сибирийн Забайкальскийн хязгаарт өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн түймрийн улмаас улсын хэмжээнд онц байдал зарлав.

Монгол Улстай хил залгаа энэ бүс нутагт түймрийг унтраах арга хэмжээ авч байгаа ч гал одоогоор 49 голомтод 629,000 га орчим газрыг хамран тархсаар байгааг ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлжээ. Орост 2025 он гарснаас хойш нийт 1.4 сая га газар түймэрт өртсөн нь АНУ болон Канадад гарсан нийт түймрийн хамрах хүрээнээс гурав дахин их хэмжээтэй байгаа юм. Мөн түймрийн утаа хэдэн зуун километр тархаж, энэ долоо хоногийн сүүлээр Бээжин, Солонгосын хойгт хүрэх төлөвтэй байгааг Европын цаг уурчид анхааруулсан.

Түүнчлэн ОХУ-ын Зүүн Сибирьт түймрийн цөөнгүй голомт байгаа бөгөөд Буриад Улс орон нутгийн түвшний онц байдал зарлаж, ойн бүх бүсэд нэвтрэхийг хориглоод буй. Буриадын нутаг дэвсгэрт гуравдугаар дунд үеэс хойш өнөөг хүртэл 174 ойн түймэр бүртгэгдсэний 90 орчим хувь нь хүний хариуцлагагүй үйлдлээс үүдсэн аж. Одоогийн байдлаар энэ бүсэд 22 байршилд түймэр гарсныг унтраахаар 530 гаруй аврагч, гал сөнөөгч ажиллаж байна. Ой хээрийн түймэр энэ жил гуравдугаар сараас буюу өмнөх жилүүдээс эрт эхэлж, халуун, хуурай цаг агаарт хурдан тархаж байна.

Эх сурвалж: CNN

#онцолсон, #Сибирь, #Ойн түмэр, #Сибирийн түймэр,