Өмнөд Африкт цагаан арьстнууд хохирч, хэлмэгдэж байсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосатай уулзахдаа өөрийнхөө мэдэгдлийг нотолно хэмээн нэгэн видео үзүүлжээ. Замын хажуугаар олон загалмай босгосон тэрхүү дүрсийг Трамп алуулсан цагаан арьст фермерүүдийн булш гэж мэдэгдсэн аж. 

Ерөнхийлөгч Сирил Рамафоса үүний хариуд хар арьст иргэдийн хувьд Өмнөд Африкт хүчирхийлэлд өртөх магадлал цагаан хүмүүстэй харьцуулахад хамаагүй өндөр гэж мэдэгдэв. Тэрээр мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн  хийсэн “Цагаан арьстнуудыг хоморголон устгаж байгаа” гэх нотолгоог үгүйсгэж, тус улсад ийм бодлого байхгүй гэдгийг онцлов.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Африкт цагаан арьст иргэдийг хоморголон устгаж байна гэх яриа гарсан ч 2025 оны хоёрдугаар сард Өмнөд Африкийн шүүх үүнийг  үндэслэлгүй хэмээн дүгнэсэн.

Мөн уузалтын үеэр Трамп Өмнөд Африкт энэ жил батлагдсан, хувийн эзэмшлийн газрыг нөхөн төлбөргүйгээр хураах тухай хуулийг дурдаж, цагаан арьстнуудад аюул нүүрлээд байна гэж онцолжээ. Харин Өмнөд Африкийн Засгийн газар энэхүү хуулийг хэрэгжүүлээгүй бөгөөд одоог хүртэл ямар ч  газар хураагаагүй гэдгийг мэдэгдсэн.

Өмнөд Африкт 2024 оны арваас арванхоёрдугаар сард нийт 10,000 орчим хүн амиа алдсанаас 12 нь фермийн халдлагад өртсөн байна. Мөн үүний ганц нь л фермер байсан бол тав нь тэр газар амьдардаг иргэд, дөрөв нь ажилчид байсан бөгөөд олонх нь хар арьст хүмүүс байжээ.

Трамп хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хоёр улсын харилцаа хурцдаж байна. Рамафоса Газрын тухай хуулийг баталснаас хойш АНУ Өмнөд Африкт олгодог тусламжаа зогсоож, ялгаварлан гадуурхагдсан иргэдийг дүрвэгчээр  хүлээн авах санал гаргасан.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Өмнөд Африк,