Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ойн түймрийн улмаас 2024 онд дэлхий даяар их хэмжээний ой сүйдсэнийг судалгааны байгууллагууд онцолж байна. Мэрилэндийн их сургуулийн судлаачдын гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд Италийн газар нутагтай дүйх хэмжээний ой мод сүйджээ. Ой ийнхүү сүйдэж буй гол шалтгаан нь мод бэлтгэлээс гадна гал түймэр болж байгааг судлаачид анхааруулж байна. 

Нүүрсхүчлийн хийг хамгийн ихээр шингээдэг Амазон, Конго, Индонез зэрэг бүс нутагт ойн түймэр гамшиг дагуулсаар байна. “Дэлхийн дундаж температур нэмэгдэхийн хэрээр ойн экосистемүүд хуурайшиж, түймэрт улам өртөмхий болж байна” хэмээн судалгааг удирдсан профессор Мэтт Хансен онцолжээ.
Өнгөрсөн онд Бразил 25,000 км² ой модоо алдсан нь сүүлийн хэдэн арваны турш байгаагүй үзэгдэл болж байна. Амазоны бүсэд урьд өмнө нь үзэгдээгүй ган гачиг тохиож, ойн түймэр дэгдсэн нь үүний гол шалтгаан юм. Мөн Боливт ч  нийт 14,000 км² ой сүйдсэн бөгөөд энэ нь  хөдөө аж ахуй, ялангуяа буурцаг, үхрийн аж ахуй, чихрийн нишингийн тариалалттай холбоотой аж.

Дэлхийн ой сүйдэж байгаа үзэгдлийг 2030 он гэхэд зогсооно гэсэн амлалтыг 2021 онд Шотландын Глазгоу хотод болсон уур амьсгалын COP26 бага хурлын үеэр 140 гаруй орны  Төрийн тэргүүн өгсөн. Гэхдээ энэ амлалтад хүрэхийн тулд  2024 оноос эхлэн ойн сүйтгэлийн түвшинг жил бүр 20 хувиар бууруулах шаардлагатай. Гэвч бодит байдал дээр энэ бүхэн эсрэгээрээ байгааг судалгаанаас харж болох бөгөөд “Ой мод шатсанаас ялгарч байгаа нүүрсхүчлийн хий уур амьсгалын өөрчлөлтийг улам эрчимжүүлж байна” хэмээн профессор Питер Потапов анхааруулжээ.

Эх сурвалж: The Guardian 

#Дэлхийн дулаарал, #Дэлхийн мэдээ, #ойн түймэр,