Өчигдөр үдээс хойш АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын”Пёрл Стрит” худалдааны төвд нэгэн этгээд хүмүүс рүү халдан галдсаны улмаас хэд хэдэн хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Боулдерын Цагдаагийн газрын мэдээлснээр, зэвсэглэсэн нэгэн эрэгтэй хүмүүсийг шатааж байна гэсэн дуудлага авч, богино хугацаанд сэжигтнийг саатуулан эмнэлэгт хүргэсэн байна.

Харин хохирогчдын хувьд хэд хэдэн хүн гүн түлэгдэж, ойролцоох эмнэлгүүдэд хүргэгджээ.

Халдлага гарах үед худалдааны төвд “Run for Their Lives” нэртэй бүлэг  Израилийн барьцааны иргэдийг дэмжсэн алхалт зохион байгуулж байжээ. Энэ бүлэг нь Газ дахь барьцаалагдсан хүмүүсийн тухай  олон нийтэд сануулах зорилгоор ийм алхалтыг тогтмол зохион байгуулдаг аж.

Боулдер хотын еврейн нийгэмлэг  мэдэгдэл гаргаж “Энэхүү аймшигт халдлагын гэрч болсон болон хохирсон бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо  уг халдлагыг “зорилтот террорист халдлага” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бол Боулдерын цагдаа нар одоогоор үйл явдлын шалтгааныг тодорхойлоход эрт байна хэмээн тайлбарлав.

Цагдаа нар сэжигтнийг хэн болох, ямар зорилгоор халдлага үйлдсэнийг тодруулж байна.

Эх сурвалж: BBC 

#АНУ, #Колорадо,