Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад гадны банк оруулж ирэх асуудал яригдаад олон жилийн нүүр үзэв. Биднийг зөв, буруу хэмээн маргаж суух зуурт эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргаа дордсоор. Тэгвэл гадны банк орж ирэх нь ямар давуу болон сул талтай вэ.

ДАВУУ ТАЛ:

1. Өрсөлдөөн нэмэгдэнэ

-Дотоодын банкууд үйлчилгээ, хүүгийн нөхцөлөө сайжруулах шаардлагатай болно.

-Зээлийн хүү буурах, хадгаламжийн хүү нэмэгдэх боломжтой.

2. Санхүүгийн эх үүсвэр нэмэгдэнэ

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ.

-Томоохон төсөл, бизнесийг санхүүжүүлэх боломж өргөжнө.

3. Шинэ технологи, туршлага нэвтэрнэ

-Дижитал банк, финтек үйлчилгээ сайжирна.

-Олон улсын стандартад нийцсэн эрсдэлийн удирдлага, хяналт нэвтэрнэ.

4. Итгэлцэл нэмэгдэнэ

-Олон улсын нэр хүндтэй банк орж ирвэл гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл өснө.

5. Валютын урсгал сайжирна

-Олон улсын гүйлгээ, худалдаа илүү хялбар болно.

-Валютын зах зээл илүү тогтвортой болох боломжтой.

СУЛ ТАЛ:

-Ашиг гадагш урсах магадлалтай.

-Дотоодын жижиг банкууд шахагдах эрсдэлтэй.

-Санхүүгийн зах зээл гадаад нөлөөнд эмзэг болно.

БАЙР СУУРЬ

УИХ-ын дарга Н.Учрал: -Гадаадын банк оруулж ирээд өрсөлдөөн бий болгож зээлийн хүүг бууруулна.

Эдийн засагч Р.Даваадорж:  -Зөв бодлого, хатуу шалгуур байвал гадаадын банк Монголын санхүүгийн системд эерэг нөлөө өгч чадна. Харин бодлогогүй нээвэл дотоодын банкны салбараа сулруулах, эдийн засгийн хараат байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Монголын нөхцөлд гадаадын банкийг хамгийн өгөөжтэйгээр ашиглахын тулд экспортын санхүүжилт, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүдэд төвлөрүүлэх нь хамгийн зөв сонголт юм. (itoim.mn)

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар: -Өнөөгийн нөхцөлд гадаадын банк Монгол Улсад нэгж салбараа болон, төлөөлөгчийн газраа нээх бүрэн боломжтой. Гэвч манай улсад албан ёсоор банкны салбараа нээе гэсэн хүсэлт хараахан ирээгүй байна. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол Улсад салбараа нээвэл мэдээж улс орны шинж чанартай том төсөл хөтөлбөрүүдийг л санхүүжүүлэх хэрэгтэй. Жижиг зээл олгож, хадгаламж татахгүй байх ёстой. Гол асуудал нь хөрөнгө оруулах хэлбэр нь тодорхой байх нь чухал. Миний хувьд үүнийг дэмжинэ. Учир нь манай банкны салбарын нийт зээл гаргах хөрөнгийн хэмжээ 22 их наяд төгрөг байдаг нь 10 тэрбум ам.доллар ч хүрэхгүй байна. (Ubn.mn)

Эдийн засагч Д.Ангр: -УИХ-ын дарга Н.Учрал гадаадын банк оруулъя гээд санаачлага гаргатал Европын, Японы, Солонгосын банкууд Монголд салбараа нээх хүсэлтээ илэрхийлж энэ тал дээр дэмжихийг УИХ-ын даргаас хүсчээ. Цаашдаа Америкийн, Английн банкууд ч орж ирэх байх. 10 гаруй жилийн өмнө Английн Стандарт Чартеред банк Монголд орж ирэх гээд Монголбанкны дефакто хаалтаас болоод больж байсан. Өмнө нь гадаадын банк Монголд үйл ажиллагаа явуулах нь хуулиараа нээлттэй байсан ч Монголбанк дотоод дүрэм, журам, заавраараа гадаадын банк орох бүх боломжийг хүчээр хаадаг байж!

Хуулийг давсан журам гаргаж чөлөөт өрсөлдөөнийг боомилж хэн нэгэнд давуу байдал олгох нь ард түмний, аж ахуйн нэгжүүдийн эсрэг гэмт үйлдэл. Ядаж 20 жилийн өмнөөс гадаадын банктай байсан бол Монголын эдийн засаг өнөөдөр шал өөр байх байв. 

#онцолсон, #банк,