Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Канадын баруун хэсэгт орших Бритиш Колумби мужийн Тамблер Риж хотын ахлах сургуульд зэвсэгт этгээд гал нээсний улмаас нийт 10 хүн амиа алдсан тухай цагдаагийн байгууллага мэдээллээ. Канадад сүүлийн жилүүдэд гарсан, хамгийн олон хүний амь хохирсон халдлагын нэг нь энэ болж байна.

Хууль сахиулагчдын мэдээлснээр, сургуулийн кампусаас зургаан хүний цогцос олдсон бол уг хэрэгтэй холбоотой гэж үзсэн  орон сууцнаас хоёр хүний цогцос илрүүлээд байна. Түүнчлэн халдлага үйлдсэн этгээд өөрөө, мөн халдлагын үеэр шархадсан нэг хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан аж. Үүнээс гадна хүнд гэмтсэн хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн бол 20 гаруй хүн хөнгөн гэмтэл авчээ. 

Хэргийг үйлдсэн байж магадгүй сэжигтэн өөрийгөө буудан амиа хөнөөсөн бөгөөд түүнийг бор үстэй, даашинз өмссөн, эмэгтэй гэж тодорхойлоод буй. 
Бритиш Колумби мужийн Ерөнхий сайд Дэвид Эби “Ийм хэрэг манайх шиг жижиг хотод гарна гэж төсөөлөхөд бэрх” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Хойд Америкт зэвсэгт халдлагыг голдуу эрэгтэйчүүд үйлддэг тул энэ тохиолдлыг онцгойлон авч үзэж байна. 
Ойролцоогоор 2400 хүн амтай Тамблер Риж хотын ахлах сургуульд 160 орчим сурагч суралцдаг бөгөөд халдлагатай холбоотойгоор сургуулийг түр  хааж, сурагчид болон иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Reuters

#зэвсэгт халдлага, #Канадын ахлах сургууль,