Женко бол улаан оросын хараал. Монголын хамгийн том дайсан. Тэр утгаараа Женкотой нөхцсөн болгон Москвагийн төслүүд, Монголын дайсан юм аа. Тэд бол ЖОНХуу бүлэглэл. Женко+ОЭ+Нянгар+Херопаганда.
Урвалт гашуун уу, гашуун. Мэдээж хүн л юм хойно, үзэл бодол зөрөлдөхдөө сэтгэл хөндүүрлэнэ. Гээд ямар ч үед би үр хүүхдийнхээ амьдрах эрх чөлөөт нийгмийн эсрэг сонголт хийхгүй. Тэгвэл жинхэнэ урвалт болно, муухайгаас муухай мэдрэмж авна. Найз нөхөдгүй амьдарч болох биз, харин эх оронгүй болбол би хаашаа зугатах билээ.
Женко бол хараал идсэн хагарал талцлын хар энерги юм билээ. 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвших үеэр, одоо энэ ОЭ-ийн огцролт дээр аав хүү, ах дүү, анд нөхөд хүртэл хоорондоо хагарч талцлаа. Ийм учраас ОЭ огцорч байж монголчууд эвтэй, хүчтэй болж чадах юм байна. Эвтэй, хүчтэй болж байж Монгол улс хөгжинө.
Хамтарсан засгийг би анх дэмжиж явсаан. Том төслүүдийг ч мөн адил. Харамсалтай нь, тэр хэрээр төр томорч, төр томрохын хэрээр хувийн хэвшил дампуурч, авлига хулгай ил цагаандаа гарсныг ОЭ хүүгийн тансаглалаас олж харсаан.
Урвалтын тухайд улс төрд үүрдийн нөхөр, дайсан үгүй. Энэ бол бичигдээгүй хууль. Харин үүрдийн эрх ашиг нь Монголын хөгжил, дэвшлийн эсрэг байх ёсгүйм.
ЕС асан Л.Оюун-Эрдэнэ Женкотой очиж нийлсэн нь хамгийн том урвалт мөн. Урвалт гэж үүнийг л хэлнэ. У.Хүрэлсүхээс урвасан эсэх нь надад хамаа ч үгүй, тэр зуудугаар асуудал. Надад хамаатай нь гэвэл ОЭ эх орон, иргэдээсээ урвасан. Уран, уул уурхай эсэргүүцдэг болгон ОЭ-ийн өмнөөс өлсөж, огцруулахгүй гэж яаж алиатав. ЕС асанд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн тэр үдэш, гадаадад яваа гэгдсэн гар газрын гаваар гарч ирээд Монгол Улсын Төрийн тэргүүнд импичмент үзүүлэх хов хор хутгана гэдэг хэний ямар эрх ашиг, захиа даалгавар байв аа. Бод, бод.
Энэ бүхэн ОЭ-ийн бодлого Монголын эрх ашгийн эсрэг байсан гэдгийн бодит нотолгоо.
Тиймээс нэкст Женкогийн, түүний эзний утсан хүүхэлдэй биш бол хэн ч байсан яахав. Гол нь төрийн албаа цөөлж, төрийн компаниудад олон нийтийн хяналт оруулах реформыг хийж чадах эр зориг болоод ухаан нь хүрдэг хүн л байгаасай. Сөрөг хүчнээс ийм шаардлага бас тавиасай. Төрийг биш чөлөөт зах зээлийг томруулаасай.
Түүнчлэн ОЭ-ийн огцрох үндсэн шалтгаан болсон орлогыг нь заавал нотлуулах ёстой. Жагсагч залуус энэ шаардлагаа үргэлжлүүлэх ч биз.
Мөн мега төслүүдийн ТЭЗҮ, гэрээ, санхүүжилтийг сайн шалга. Эх орноо гадныханд зарсан Женкогийн эзэмшилд хэчнээн орд газар байгааг, байсныг гаргаж тавь. Төгрөг нуурын ордоо олж авчир. ДЦС3-ийн дэлбэрэлт санамсаргүй юу, санаатай юу гэдгийг ч мөрдөн шалга.
Ингэж байж л Монгол Москвагийн хараалаас сална.
Эх сурвалж: Nyamsuren Jadamba

#иргэний өнцөг, #Женко,