Өнөөдөр бол дайн дэгдсэний 102 дaхь өдөр буюу түр гал зогсоосны 62 дахь өдөр. Гинжин урвал: ЦАХАЛ-ын нисэх хүчин цэргийн тагнуулын АМАН албатайгаа нягт хамтран ажиллаж Ираны баруун ба төв нутагт хэд хэдэн хотод цохилт (4) өгчээ. Хэдхэн цагийн өмнө Иранаас 10 орчим баллистик пуужин, мөн Йеменээс Израиль руу пуужин харвасны (3) хариуд тэгжээ. Тэгвэл Иранаас яах гэж Израиль руу пуужин илгээв гэвэл Бейрутын Аль-Марижа дүүрэг дэх хоёр орон сууцанд байрлах Хезболлагийн командын төв, төлөвлөлтийн пункт руу ЦАХАЛ-ын нисэх хүчин цохилт өгсний (2) хариу гэнэ. Тэгвэл Израиль яагаад Бейрут руу халдав гэвэл Хезболла нь Израиль руу нисэгчгүй онгоц ба дроноор халдсаны (1) хариу болж таарчээ. 

“Sky News Arabia” хэвлэлийн мэдээгээр Хезболла нь нийслэл хотын шиитийн дүүрэгт иргэний барилга, орон сууцны хороололд бүгсэн, энгийн иргэдээ тэгэхээс тэгэх гэж амьд бамбай болгон Израилийн эсрэг элдэв атак хийдэг ажээ. Иранаас илгээсэн бүх пуужинг Израилийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем амдан сөнөөсөн.Axios-д тэмдэглэснээр “Израилийг захирдаг, Б.Нетаньяхуг загнаад болиулдаг, би шийддэг, Иран, Израиль хоёрт үүрэг өгч байлдуулахгүй байж чадна” гээд байсан Д.Трамп өөрөө зөөлөрсөн байдалтай, Иран руу хариу бүү галлаач, Иранд дипломат хэлэлцээ хийх цаг гаргаж өгөөч, бүү хариу цохилт өгөөч гэж гуйсныг нь нөгөөдүүл нь ийнхүү үл хэрэгсэв.

Өөр нэг эх сурвалжаар (The Daily Jagran) бол Трамп Нетаньяхуд хандан огцруулна шүү гэж заналхийлжээ. Хариуд нь Нетаньяху нь “Иран чинь улаан шугам давлаа” гэж өөрийгөө зөвтгөжээ.Ираны активыг ($24 тэрбум) блоколсныг АНУ-тай хийж буй хэлэлцээн дээр эсэргүүцнэ гэдгээ Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи мэдэгдэв. Израилийн саяхны атак хэлэлцээний явцад муугаар нөлөөлнө, АНУ-ын Төв Командлал энэ тухай мэдээгүй гэж худал, АНУ-ын зөвшөөрөлгүйгээр Израиль ингэнэ гэж байхгүй, иймд Вашингтон үүний төлөө шууд хариуцлага хүлээнэ гэв.

Ираны халдлагад өртсөн Булангийн холбоотон орнуудын сэргээн босголтод Ираны активыг зарцуулна хэмээн АНУ хариуд нь мэдэгдэв.Ираны Аятоллагийн зөвлөх, стратегийн хамгийн чухал шийдвэр гаргадаг Мохсен Резаи Америкийг ширүүхэн заналхийлэв. Хэрэв царцаасан $24 тэрбумыг буцааж өгөхгүй бол мөргөлдөөнийг Персийн булангаас халиаж Энэтхэгийн далай, Улаан тэнгис, Газар дундын тэнгис рүү салбарлуулна, дэлхийн худалдаа, эрчим хүчний коридорт нөлөөлүүлнэ гэв.Израилийн ITON.TV-ийн мэдээлснээр довтлох ба хамгаалах дайны бүх хувилбарт ЦАХАЛ бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байна, цаг наргүй ажиллаж байгаа гэжээ.

#АНУ, #иран, #ираны дайн, #Иран АНУ-ын дайн, #АНУ-ын дайн,