АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар татварын тариф, стратегийн чухал ашигт малтмалын асуудлаар  утсаар ярьжээ. Цаг гаруй үргэлжилсэн энэ ярианы үеэр Ши Жиньпин Трампт эдийн засгийн хохирол дагуулж буй худалдааны хатуу арга хэмжээнүүдээсээ татгалзахыг уриалж, Тайванийн асуудлаар эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулсан тухай Хятадын мэдэгдэлд дурджээ.

Харин Трамп АНУ, Хятадын албаны түвшний хэлэлцээ цаашид үргэлжилнэ хэмээж, газрын ховор элементүүдийн нийлүүлэлтийн асуудлыг илүү ойлгомжтой болгох шаардлагатайг онцолсон.
Хоёр удирдагч бие биенээ эх орондоо айлчлахыг уриалсан байна.

Энэ яриа нь дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондын сүүлийн долоо хоногт хурцадсан ховор металлын нийлүүлэлтийн асуудал, худалдааны дайны  дунд болсон бөгөөд маргаан бүрэн шийдэгдэх, эсэх нь одоо ч  тодорхой бус хэвээр байна.

Хоёр улс 90 хоногийн хугацаатай, харилцан оноосон өндөр тарифуудын заримыг бууруулах хэлэлцээр байгуулсан ч энэхүү түр тохиролцоо нь фентанилийн хууль бус худалдаа, Тайванийн статус, Хятадын төрд давамгайлсан, экспортод суурилсан эдийн засгийн загвар зэргээс үүдэн хэрэгжээгүй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Дональд Трамп, #ХЯтад, #ши жиньпин,