АНУ-ын Хар салхины аюулаас сэргийлэх үндэсний төвийн мэдээлснээр, Номхон далайгаас Мексикийн эрэг рүү ойртсоор буй “Эрик” хар салхины хүч 4-р зэрэглэл буюу “маш аюултай” түвшинд хүрсэн байна. Одоогоор 230 км/цагт хүрээд байгаа салхины хурд цаашид ч нэмэгдэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Хар салхи өнөөдөр Оахака болон Герреро мужид хүрэх төлөвтэй байгаа бөгөөд иргэдийг аюул, эрсдэлээс сэргийлэн гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад буй. Мөн нам дор газар, голын эрэг дагуу амьдардаг иргэдэд түр хоргодох байр руу нүүн шилжихийг зөвлөж байна.
Одоогоор тус улсын Чьяпас, Герреро, Оахака мужид түр хоргодох 2000 байр бэлдэж, аврах ажиллагаанд зориулан 18,000 гаруй албан хаагчийг дайчилжээ.
Хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь Мексикийг дайрах эхний хар салхи болж байна.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Дэлхийн мэдээ, #Мексик, #хар салхи,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557