Алдарт Жеймс Бондын цувралын 26 дахь ангийн найруулагчаар Франц-Канадын найруулагч Дэни Вильнёв ажиллахаар болсныг “Amazon MGM Studios” мэдээллээ. “Оскар”-т нэр дэвшиж байсан Вильнёв өөрөө Жеймс Бондын үнэнч фен бөгөөд тэрбээр “Би Шон Коннеригоос эхлээд Бондын бүх ангийг шимтэн үзэж өссөн. Энэ домогт цувралыг дэлгэцнээ эргүүлэн авчрахдаа уламжлалыг хүндэтгэж ажиллана” гэжээ. 

Тэрбээр энэ төсөлд найруулагчаас гадна гүйцэтгэх продюсерийн үүргийг ч гүйцэтгэх бөгөөд Эми Паскал, Дэвид Хэйман нар мөн продюсераар ажиллах аж. Өнгөрсөн 60 гаруй жил цувралыг удирдсан продюсерууд болох Барбара Брокколи, Майкл Г.Уилсон нар энэ оны эхэнд ажлаа хүлээлгэн өгч, эрхийг “Amazon”-д шилжүүлсэн нь Бондын цувралын шинэ түүхийг эхлүүлсэн үйл явдал болсон юм. 

Энэхүү кинонд Бондын дүрийг хэн бүтээх нь одоогоор тодорхойгүй ч Их Британийн жүжигчин  Аарон Тейлор-Жонсон, Жэймс Нортон нар нэрлэгдэж байгаа бол Ирландын жүжигчин Пол Мескал ч мөн нэр дэвшигчдийн жагсаалтад багтаад буй.
Найруулагч Вильнёв сүүлийн жилүүдэд “Dune” болон “Blade Runner 2049” зэрэг томоохон кино төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд  “Dune” цувралын эхний хоёр анги дэлхий даяар нийт нэг тэрбум ам.долларын орлого олсон юм.
Тэрбээр 2026 онд нээлтээ хийхээр төлөвлөж буй “Dune Messiah” киноны зургийг энэ жил авах учраас Бондын шинэ анги 2027 оноос хойш нээлтээ хийх бололтой. Бондын өмнөх анги “No Time To Die” 2021 онд гарсан юм.  

Эх сурвалж: Euro News 

#Жеймс Бонд, #Дэлхийн мэдээ,