Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын гишүүд, Сэлэнгэ аймгийн онцгой комиссын алба хаагчид цахимаар хуралдлаа. 

Өнөөдрийн байдлаар  ой хээрийн 4 түймрийг унтрааж, 6 түймрийг цурамд  оруулсан, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан 2 түймэр, Алтанбулаг суманд гарсан 2 түймэр нийт 5 түймрийг унтраахаар 710 алба хаагч, 94 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр  үүрэг гүйцэтгэж байна. 

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 138 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. 

Цахим хурлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгуудад гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Түүнчлэн түймрийн голомт, хүн хүч, техник хэрэгслийн байршил, цаашдын эрсдэл, авах арга хэмжээний талаар хэлэлцэв.

#обег, #ой хээрийн түймэр, #УОК, #цахим хурал,