Грекийн аялал жуулчлалын гол бүс гэгддэг Крит арлын өмнөд ойн түймэр дэгдэж томоохон газар нутгийг хамраад буй тул иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэллээ. Лхагва гарагт гарсан түймэр салхины эрчинд маш хугацаанд тархсан тул орон сууц, жуулчны байр, шатахуун түгээх станц зэрэг чухал дэд бүтцэд аюул учруулж эхэллээ. 

Онцгой байдлын албаны мэдээлснээр, хотоор дэгдсэн утаа үзэгдэх орчныг хязгаарлаж, цахилгаан тасраад байгаа бөгөөд одоогоор 1,500 орчим хүнийг хөрш хот, суурин руу нүүлгэн шилжүүлж, 200 гаруй иргэнийг тус хотын спортын ордонд байршуулжээ.

Галын голомтод 155 гал сөнөөгч, хүч нэмж өөр хотоос илгээсэн тусгай найман багийн хамт 38 галын машин, дөрвөн нисдэг тэргээр гал унтрааж байна. Энэ жил Европ даяар зун эрт эхэлж, хэт халж байгаа учир гал түймрийн эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй. 
Ташрамд, энэ долоо хоногийн эхээр Туркийн Измир мужид гарсан ойн түймрийн улмаас 50,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. 

Эх сурвалж: BBC 

#Грекийн Крит арал, #ойн түймэр,