2023 онд Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр “Google”-ийн газар хөдлөлтийн эрт сэрэмжлүүлгийн систем бүрэн хүчин чадлаараа ажиллаагүйг компани хүлээн зөвшөөрлөө. Энэ газар хөдлөлтийн үеэр 55 мянган гаруй хүн нас барж, 100 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

Газар хөдлөлтийн голомтоос 158 км-ийн радиуст оршин суугаа 10 сая орчим хүнд “Take Action” буюу хамгийн өндөр түвшний анхааруулга өгөх боломжтой байсан ч систем газар хөдлөлтийн хүчийг бүрэн үнэлээгүйгээс зөвхөн 469 хүн л ийм сэрэмжлүүлэг хүлээн авчээ. Харин 500,000 орчим хүнд бага эрсдэлийн “Be Aware” анхааруулга очсон аж.

 “Android” үйлдлийн системтэй гар утаснуудаар дамжуулан хөдөлгөөнийг мэдэрч, газар хөдлөлтийн чичиргээг илрүүлэн хэрэглэгчдэд мэдэгддэг энэхүү системээ тус компани “Хангалттай сайн ажилласан” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм. 

АНУ-ын Колорадогийн уул уурхайн сургуулийн профессор Элизабет Рэди “Энэ бол жижиг алдаа биш. Олон хүн амь насаа алдсан. Тэд анхааруулга хүлээж авсан бол эрсдэлээс сэргийлж болох байсан” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Google,