Гэрэл зургийг MPA.mn
Он гарсаар 2025.07.25-ны байдлаар усны ослын 63 тохиолдол бүртгэгдэж, 51 хүн харамсалтайгаар амиа алдсаны 13 нь бага насны хүүхэд байна.
Усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байна. Тухайлбал өнгөрсөн хоногт:
Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум 1 дүгээр багийн “Луу хүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км, сумын төвөөс хойд зүгт 5 км, Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 70 км/ “Орхон” голын эрэг дээр Орхон аймгийн харьяат 8 хүүхэд зугаалж явснаас нэг хүүхэд нь живсэн гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, Орхонтуул сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н /16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, цогцсыг анх осолдсон гэх газраас хойд зүгт 16 км зайд “Цагаан тохой” гэдэг газраас 08:30 цагт олж уснаас гарган, Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
Увс аймаг, Малчин сум 1 дүгээр багийн “Хар тэрмэс” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс баруун зүгт 65 км/ “Хяргас” нуурын усанд живж байсан хүүхдийг аварсан гэсэн мэдээллийг 07.28-ний өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Улаанбаатар хотоос Увс аймгийн “Хяргас” нуурын эрэг дээр гэр бүлийн хамт аялж явсан Н /15 настай, эмэгтэй/ нуурын эргээсээ 100 метрийн зайд хийлдэг гудас дээрээс усанд унаж живж байсныг Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан аварч, эсэн мэнд гаргасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг ОБЕГ-аас зөвлөж байна.

#обег, #Сэрэмжлүүлэг, #усны осол, #хоногийн мэдээ,