Гэрэл зургийг MPA.mn

Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн "Эрдэнэтийн гүүр" гэдэг газар  /Дархан сумаас баруун урд зүгт 14 км-т/ Улаанбаатар хотоос Архангай аймаг руу аялаад буцаж явсан 10 хүн "Хараа" голын эрэгт амарч байснаас 2 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 2026.07.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, ар гэрийн нийт 49 хүн, 13 автомашин, 2 дрон, 3 моторт завь, 1 сэлүүрт завьтайгаар иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 3 бүлэгт хуваагдан 07.22-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлж, 12:35 цагт осолдсон цэгээс хойд зүгт 75 км-т самналт хийж байх үедээ буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

Иймд, иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Мөн  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна. Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна. 

#обег, #Сэрэмжлүүлэг, #Хараа гол, #гол усны аюул, #живсэн,