Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Алтан хундага” орчимд байрлах Хараа голд усанд сэлж байсан гурван хүнээс хоёр нь урсаж, голын салааны дундах арал дээр гарсан боловч эрэг рүү буцаж чадахгүй болсон тухай дуудлагыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16:13 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.