Гэрэл зургийг MPA.mn
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Алтан хундага” орчимд байрлах Хараа голд усанд сэлж байсан гурван хүнээс хоёр нь урсаж, голын салааны дундах арал дээр гарсан боловч эрэг рүү буцаж чадахгүй болсон тухай дуудлагыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16:13 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, аврах завь ашиглан голын дунд арал дээр байсан иргэн О (47 настай, эрэгтэй), А (11 настай, эрэгтэй) нарыг эсэн мэнд эрэгт гарган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Зуны улиралд гол, нуурын усны түвшин, урсгалын хурд огцом өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг. Иймд:
- Зөвшөөрөгдсөн, аюулгүй бүсээс бусад газарт усанд сэлэхгүй байх;
- Голын хүчтэй урсгал, салаа, эргэлт бүхий хэсэгт орохгүй байх;
- Хүүхдийг насанд хүрэгчдийн хараа хяналтгүйгээр усанд оруулахгүй байх;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
- Амарч, зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

#обег, #Сэрэмжлүүлэг, #усны осол, #Хараа гол,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3573