Гэрэл зургийг MPA.mn
Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн "Увс нуурын хөвөө" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 07.26-ны өдрийн 21:30 цагийн орчимд, иргэн Ж.Б /22 настай, эрэгтэй/ Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:35 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 27-ны өдрийн 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна. Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

#Сэрэмжлүүлэг, #увс нуур, #усны осол,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3584