Израил Газын зурвастай холбоотой нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөхгүй бол ирэх есдүгээр сард Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэж Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер мэдэгдлээ. Израил гал зогсоох гэрээнд нэгдэх, зөрчлийг шийдэж энхийг тогтоох зэрэг шаардлагыг Их Британи тавьж буй. Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Британи Палестины тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх нь.  

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг шийдвэрийг “ХАМАС-ын аймшигт терроризмыг шагнаж буй хэрэг” гэж шүүмжилсэн байна.

Ерөнхий сайд Киир Стармер “Газад тэвчиж болшгүй нөхцөл байдал үүсэж, хоёр тал шийдэлд хүрэх боломж багассаар байгаа тул ийм шийдвэр гаргасан” гэж онцолжээ.  Түүнчлэн ХАМАС бүлэглэлээс тэрбээр барьцаалагдсан бүх хүнийг суллах, гал зогсоохыг хүлээн зөвшөөрөх, зэвсгээ хураалгахыг шаардаж байна. 

Франц мөн Палестиныг тусгаар улс хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн нь G7-ийн гишүүн орнуудаас анхдагч нь болсон юм.  Дэлхийн 139 орон одоогоор Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд хамгийн сүүлд Испани, Ирланд, Норвеги ийм шийдвэр гаргасан юм. 

Эх сурвалж: BBC 

#Их Британи,