Израилын довтолгоо, олон улсын хориг арга хэмжээний дарамтад орсон ч Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвасын төрийн 30 мянган албан хаагчдад цалин олгож буйг хэвлэлүүд мэдээллээ. Цалингийн нийт хэмжээ сард долоон сая ам.доллар бөгөөд энэ нь ХАМАС-ын санхүүгийн нөөц бүрэн шавхагдаагүйг харуулж байгаа хэрэг юм.
Цалинг энгийн банкны системээр бус, нууц механизмаар олгож байна. Ажилтнууд, албан хаагчид тусгайлан тохирсон цаг, газарт уулзаж, тодорхой код, тэмдэг ашиглан бэлэн мөнгө хүлээн авдаг бөгөөд тэдгээрийн зарим нь Израилын дроны цохилтод өртөх эрсдэлтэй орчинд ч болдог аж. Зарим тохиолдолд хүмүүст хуурамч, эсвэл элэгдсэн, хэрэглэх боломжгүй мөнгөн тэмдэгт өгдөг, мөн цалингийн дөнгөж 20 хувийг л бэлэн мөнгөөр олгодог нь оршин суугчдын амьжиргаанд шууд нөлөөлж, бухимдал үүсгэж байгаа аж.
ХАМАС-ын санхүүгийн энэ эх үүсвэрийг өмнө нь хуримтлуулсан 700 сая ам.долларын нөөц, бүс нутгаас хураадаг татвар болон импортын бараанаас, тухайлбал, тамхины үнийн нэмэгдлээс олдог орлого бүрдүүлдэг. Израил улс тус бүлэглэлийн санхүү хариуцсан албан тушаалтнуудыг хөнөөх, мөн эдийн засгийн урсгалыг таслах оролдлого хийж байгаа ч ХАМАС нарийн зохион байгуулалттай ажилласаар байна.
Гэсэн ч хүмүүнлэгийн тусламжийг хуваарилах, цалин олгох явц хүртээмжтэй бус, ХАМАС-ыг дэмжигчдэд түлхүү чиглэж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлсээр байгаа юм. Цаашид хүнсний хомсдол, нийгмийн хуваагдал нь ХАМАС-ын тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: ВВС

#Израил, #Хамас бүлэглэл, #Израилын дайн,