БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин Төвдийн нийслэл Лхаст гэнэтийн айлчлал хийлээ. Хятад Төвдийг нэгтгэж, өөртөө засах орон болгосны 60 жилийн ойн арга хэмжээнд тэрбээр оролцож, 20 мянган хүний өмнө илтгэл тавьсан байна.
Улс төр тогтвортой, нийгэм эв нэгдэлтэй, шашин хоорондын зөрчилгүй байх нь маш чухал хэмээн тэрбээр онцолсон байна. Мөн салан тусгаарлах үзэлтэй амжилттай тэмцсэн хэмээн төвд иргэдийг сайшааж, Бээжин бүс нутгийг хөгжүүлэх, хил хамгаалалтыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах бодлого баримталж байгааг тодотгожээ.
Гэвч тэрбээр Энэтхэгт цагаачлан сууж буй Төвдийн оюун санааны тэргүүн XIV Далай ламын тухай дурдаагүй нь хоёр талын таагүй харилцаа үргэлжилсээр байгааг харуулж байна хэмээн ажиглагчид онцолж буй. Ерөөс Ши Жиньпиний энэхүү айлчлал Төвд дэх Бээжингийн эрх мэдлийг дахин баталгаажуулах оролдлого гэж шинжээчид үзэж байгаа юм.
Ташрамд, 1.2 их наяд юань буюу 167 тэрбум ам.долларын өртөгтэй аварга усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслөө Ши Жиньпин олон нийтэд танилцуулсан нь Энэтхэг, Бангладеш зэрэг хөрш улсуудын болгоомжлолыг төрүүлж байна.

Эх сурвалж: BBC

#ши жиньпин, #БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин, #Төвдийн нийслэл Лхас,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557