Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Зүүн Азийн бүсийг төлөөлөн 2025-2027 онд Бүгд Найрамдах Доминикан Улстай хамтран даргалахаар сонгогдсон. Энэ хүрээнд ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтыг Улаанбаатарт хотноо энэ оны наймдугаар сарын 20-22-нд зохион байгууллаа.

Гэрэл зургийг MPA.mn
Энэхүү форум нь Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эдийн засгийн яриа хэлцээг хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан хоёр тивийг холбосон цорын ганц албан ёсны яриа хэлэлцээний механизм, эдүгээ хоёр тивийн нийт 36 орон оролцдог.
Монгол Улс хувьд энэхүү олон талт үйл явцад 2010 онд нэгдэн орсон, энэ нь ФЕАЛАК-ын хүрээнд хурдтай хөгжиж буй дэлхийн өмнөдийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг бэхжүүлэх, Гуравдагч хөршийн бодлогын хамрах хүрээ, орон зайг тэлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү арга хэмжээнд тус форумын гишүүн 33 улс, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Латин Америк, Карибын эдийн засаг, нийгмийн комисс болон тус форумын Цахим нарийн бичгийн даргын газрын нийт 120 гаруй төлөөлөгч оролцов.

Гадаад хэргийн сайд нарын 10 дахь удаагийн уулзалт нь тус форумын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд уулзалтаар “25 жил ба цаашдын төлөв:
Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, дүнгээр нь “Улаанбаатарын Тунхаглал” баримт бичгийг батлав. Мөн энэ үеэр ФЕАЛАК-ын Ахлах албан тушаалтнуудын 24 дүгээр уулзалт, ФЕАЛАК-ын Сангийн Удирдах зөвлөлийн уулзалт болон бусад Ажлын хэсгийн цуврал уулзалт зохион байгуулагдсан юм.

#онцолсон, #live, #ГХЯ, #Зүүн Ази, #Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт, #онцлон зураг,