АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Цагаан ордонд БНСУ-ын Төрийн шинэ тэргүүн Ли Жэ Мёныг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ үеэрээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай энэ онд багтаан уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. “Би  энэ онд түүнтэй уулзахыг хүсэж байна. Тохироо нь бүрдсэн үед уулзалт болно гэж найдаж байна” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд хэлэв.

Трамп, Ли нарын анхны уулзалт ширүүвтэр уур амьсгалтай өрнөв. Өнгөрсөн долдугаар сард хоёр тал худалдааны тохиролцоонд хүрсэн ч цөмийн эрчим хүч, батлан хамгаалахын зардал, мөн АНУ-д Өмнөд Солонгосын талын амласан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн талаар маргаан үргэлжилсээр байна.

Ли Жэ Мён Трамптай уулзсаныхаа дараа Өмнөд Солонгосын томоохон компаниуд болон АНУ-ын 20 гаруй корпорацийн удирдлагууд оролцсон бизнес форумд оролцжээ. Үүний дүнд БНСУ-ын “Korean Air” компани ойрын хугацаанд “Boeing”-оос 100 онгоц худалдан авах төлөвтэй байна.

Харин Пхеньян Трампын мэдэгдэлтэй холбоотой албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Гэсэн ч  АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг Солонгосын Хойгт түрэмгийлэх, бүс нутгийн орнуудад заналхийлэх Вашингтоны оролдлого гэж буруушааж байсан юм.

Трамп Ерөнхийлөгчийн албыг эргэн хаших болсноосоо хойш дипломат яриа хэлэлцээг сэргээх саналыг Ким Жон Унд удаа дараа тавьсан ч Пхеньян хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters 

#Ким Жон Ун, #Трамп,