ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаалагдсан иргэдийн гэр бүл, тэднийг дэмжигчид Израилд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. “Hostages and Missing Families Forum” нэртэй хөдөлгөөн энэхүү жагсаалыг зохион байгуулж, Газад үлдсэн барьцааны хүмүүсийг нэн даруй эх оронд нь авчрахыг эрх баригчдаас шаардаж байна. Жагсагчид томоохон хотуудын гол замуудыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байна.
2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу довтолж, 1200 хүний аминд хүрч, 251 иргэнийгбарьцаалсан бөгөөд одоогоор 20 хүн амьд үлдсэн гэж үзэж байгаа юм.
Ийм нөхцөлд Израил Газад цэргийн ажиллагаагаа өрнөжүүлэх барьцааны хүмүүсийн амь насанд аюултай гэж иргэд үзэж буй. Тэр тусмаа даваа гарагт Газын өмнөд хэсгийн эмнэлэг рүү Израил хоёр удаа агаараас довтолж, 20 хүн, тэдний дотор таван сэтгүүлч амиа алдсан хэрэг гараад байна. Энэ үйл явдал олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үүнийг тэвчиж үл болох үйлдэл гэж мэдэгдсэн.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болсон явдлыг эмгэнэлт алдаа хэмээн тодорхойлж, цэргийн байгууллагууд нэн даруй, нарийн мөрдөн шалгалт хийж байгааг мэдээллээ.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557