Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хуягласан галт тэргээрээ Бээжинг зорьсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Тэрбээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хамт Бээжинд болох цэргийн томоохон парадыг үзэхээр явж байгаа нь энэ. 

Дэлхийн II дайн дууссаны баяр, мөн Японы түрэмгийллийн эсрэг Хятадын тэмцлийн 80 жилийн ойд зориулсан энэхүү жагсаалыг Ши Жиньпиний урилгаар 26 орны удирдагч мөн үзэх юм. 

Ким Жон Уны хувьд Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш 14 жилийн хугацаанд анх удаа олон улсын томоохон арга хэмжээнд оролцож буй нь энэ юм. Түүнчлэн АНУ-ын эсрэг байр суурь илэрхийлэгч гол гурван удирдагч нэгэн тайзан дээр зэрэгцэн гарах анхны тохиолдол болох юм.

Эх сурвалж: АР 

#Ким Жон Ун,