Венесуэлээс ирсэн, хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй завийг АНУ-ын цэргүүд устгаж, 11 хүнийг хөнөөсөн талаар Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээллээ.
“Саяхан манай цэргүүд хар тамхи ачсан завийг буудаж устгалаа. Тэр завин дээр маш их хэмжээний хар тамхи байсан” гэж Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ. Тэрээр дараа нь өөрийн “Truth Social” нэгэн бичлэгийг хуваалцсан бөгөөд завь дэлбэрч, шатаж буй дүрс тэрхүү бичлэгт гарсан байна. “Энэ ажиллагааны үр дүнд 11 террорист устсан. Манай цэргүүд гэмтээгүй” гэж тэр мэдэгдэв.
АНУ-ын талын мэдээлснээр, уг завийг Венесуэлийн “Tren de Aragua” гэдэг гэмт бүлэглэлийн гишүүд удирдаж байсан аж. Уг бүлгийг АНУ энэ оны хоёрдугаар сард алан хядагч байгууллага хэмээн албан ёсоор нэрлэсэн бөгөөд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн удирдлагад байдаг гэж Трамп үздэг ч Каракас үүнийг эрс үгүйсгэж буй.
АНУ-ын Батлан хамгаалах яам завин дээр яг ямар төрлийн, ямар хэмжээний хар тамхи байсан талаарх нарийн мэдээлэл өгөөгүй байна. Хар тамхи тээвэрлэсэн хөлгийг шууд дэлбэлж устгасан нь онцгой тохиолдол бөгөөд АНУ-ын терроризмын эсрэг хийдэг цэргийн ажиллагааг санагдуулахуйц зүйл болсон гэж ажиглагчид үзэж байна.
АНУ сүүлийн долоо хоногуудад Карибын өмнөд хэсэгт цэргийн оролцоогоо эрс нэмэгдүүлсэн. Тус бүсэд одоогоор байлдааны долоон хөлөг онгоц болон цөмийн хөдөлгүүртэй нэг шумбагч онгоц, нийт 4,500 гаруй тэнгисийн цэрэг, тэнгисийн явган цэргүүд байршуулжээ.
Эх сурвалж: Reuters

#Венесуэл,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557